1 арга
1. Бүдүүвчийг идэвхжүүлнэ
2. Text цонхыг нээнэ
3. Нэг түвшинд элемент нэмэх тохиолдолд
- Элементийн өмнө нэмэх тохиолдолд тухайн мэдээллийн өмнө курсорыг байрлуулна
- Элементийн дараа нэмэх тохиолдолд тухайн мэдээллийн ард курсорыг байрлуулна
4. Enter товчлуур дарна
2 арга
1. Smart art tools дэх design/graphic хэрэглүүрийн графикийн сум дээр дарна
2. Нээгдэх цэсээс командыг сонгоно. (Сонгогдсон сумаас хамаарч зарим команд идэвхгүй байдаг)
- Add shape after дараа нэмэх
- Add shape before өмнө нь нэмэх
- Add shape above дээр нь нэмэх
- Add shape below доор нь нэмэх
- Add assistant дэд элемент үүсгэх
Ш Text цонхонд улаан хэрээс гарсан тохиолдолд бүдүүвчинд бүдүүвчийн элемент нэмэх боломжгүй
Бүдүүвч ба бүдүүвчийн дүрсээс устгах
Бүдүүвчийг устгах тохиолдолд бүдүүвчийг идэвхжүүлж delete товчлуурыг гарнаас дарна.бүдүүвчийн эгнэ ба холбоосыг устгах тохиолдолд дүрс тэмдэглэх аргаар тэмдэглэсний дараа delete товчлуур дээр дарна. Зөөх буюу хуулах үйлдэл дүрсний нэгэн адил гүйцэтгэнэ. Сонгогдсон загвараас хамаарч өөрөөр хэлбэл text цонх улаан хэрээс гарсан тохиолдолд бүдүүвчийн элемент хуулж тавих боломж байдаг.
Элементийн түвшинг өөрчлөх
1 арга
1. Тухайн элементийг тэмдэглнэ
2. Smart art tools дэх design/create graphic бүлэгт хандана
- Түвшин дээшлүүлэх тохиолдолд promote
- Түвшинг доошлуулах тохиолдолд demote командын хэрэглүүр дээр дарна
2 арга
1. Түвшинг өөрчлөх элементэд харгалзах text цонхны мэдээлэлд нэг дарна
2. Түвшин дээлүүлэх тохиолдолд shift + tab түвшинг доошлуулах тохиолдолд tab товчлуур дээр дарна
Бүдүүвчийн элемэнт ба холбоосыг форматлах
Бүдүүвчийн элемэнт ба дүрс ба текстээр бүрдэх тул текст ба тексийн форматыг ашиглаж болно. Үүн дээр бүдүүвчийн элемэнт хийгдэх форматуудын хэлбэр маяг хэмжээ өнгө болон элемэнт дэх текстйиг форматдах боломжууд нэмэгдэнэ.
Бүдүүвчийн дүрс ба түүний хэмжээг өөрчилөх
Бүдүүвчийн дүрсийг өөрчилөхдөө:
1. Тухайн дүрсийг бүдүүвчээс тэмдэглэнэ. Тухайлбал бүдүүвчийн элемэнтүүдээ түүж тэмдэглэхдээ ctrl товчлуур дээр дараастайгаар элемэнт бүр дээр заагуураар дарна.
2. Smart art tools дэх format/ shape бүлгийн change shape командийн хэрэглүүр дээр дарна.
3. Нээгпэх цэсээс дүрсийг сонгоно.
Бүдүүвчийн хэмжээг өөрчилөхдөө бүдүүвчийн хүрээ дээр заагуурийг байрлуулан сумыг чиглэлийн дагуу чирэх даралт хийнэ. Харин бүдүүвчийн тухайн дүрснүүдийн хэмжээг өөрчлөхдөө дүрсний хэмжээг өөрчилөх аргаас гадна
1. Бүдүүвчээс дүрсийг тэмдэглэнэ.
2. Smart art tools дэх format/ shape бүлгээс дүрсийн хэмжээг томруулах бол larger , багасгах бол smaller командийн хэрэглүүр дээр дарна. Дахин дахин дарж хэмжээг ихээр өөрчилнө.
Сэтгэгдэл бичих