Ms office системийн програмууд дээр нэг буюу хэд хэдэн дүрсүүдийг зур оруулах боломж байдаг. Тухайлбал, шулуун, геометрийн үндсэн дүрсүүд, сум, тэнүү талт дүрсүүд, бүдүүвч схемийн дүрсүүд, төрөл бүрийн од, туг дарцаг хэлбэрийн дүрсүүд, тайлбар бичих дүрсүүд төдийгүй дурийн дүрсийг зурах, тэдгээрийг бүлэглэх, форматлах, текст оруулан хэлбэржүүлж болно.
Жаазанд дүрс оруулах
Дүрс оруулахдаа түүнийг байрлуулах жаазийг зэхэх хэрэгтэй. Дүрсийн жааз нь баримтан дотор дүрсийг өөрчлөх хэд хэдэн дүрстэй нэгэн зэрэг ажилхад дүрснүүдийн дэвсгэрийн загварчилхад тустай байдаг.
1. Баримтанд курсорийг байрлуулна.
2. Insert/illustration бүлгийн shapes командийн хэрэглүүр дээр дарна.
3. Нээгдэх цэснээс new drawing canvas командыг сонгоно. Ажлийн талбарт дүрсийн жааз үүснэ.
4. Drawing tools дэх format/insert shapes бүлгээс тухайн дүрсийг зурж оруулах багаийг сонгоно. Эсвэл more товчлуур дээр дарж, багажнуудын цэсийг нээж сонгоно болно.
5. Багаж сонгосний дараа ажлийн талбарт үүссэн жаазанд хулганы заагуурийг шилжүүлнэ.
6. Энэ үед хулганы заагуур + тэмдэгтэй болох lines ангилалын холбогч шугам зурах curve, freeform, scribble сонголтоос, бусад даралтаар дүрсийг зурж болно.
Хэрэв өндөр ба өргөний харьцааг тэнцүү байхаар дүрсийн хэмжээг тодорхойлон зурах бол (тухайлбал тойрог,квадрат, адил талт гурвалжин) дүрсийн багажийг сонгоно, shift товчлуур дээр дараастай үед дүрсийг зурна. Хоер тийш нь тэгш хэмжээтээгээр дүрс зурж оруулахдаа ctrl товчлуурыг дараастайгаар чирэх даралтыг гүйцэтгэнэ. Зурагдсан дүрсүүд нь объект болно.
Дүрсүүдын ангилал
Drawing tools дэх format/insert shapes бүлгийн more товчлуур дээр дарах эсвэл Insert/illustration бүлгийн shapes командийн хэрэглүүр дээр дархад нээгдэх цэсэнд дүрс зурах багажуудыг дараах ангилсан байдаг. Үүнд:
- Recently used shapes (хамгийн сүүлд ашигласан дүрсүүд) сүүлд ашигласан дүрсүүдээс сонголт хийж, дүрс оруулах буюу шугам зурж болно.
- Lines (шугамууд) сумтай, сумгүй шулуун холбогч шугам болон мурий шугам зурахад ашиглаж болно.
- Basic shapes (үндсэн дүрс) нь түгээмэл хэрглэх дүрсүүдыг баримтанд оруулах боломжийг олгоно
- Block arrows (хүрээтэй сум) нь сумийн төрөл бүрийн хэлбэрийг баримтанд оруулах боломжийг олгоно.
- Flowchart (схем) нь схем, диаграмд хэрэглэж болохуйц дүрсүүдийг баримтанд оруулах боломжийг олгоно.
- Start and banners (од ба туг хэлбэрийн дүрсүүд) нь баримтанд төрөл бүрийн од туг тэмдэг хэлбэрийн дүрсийг оруулах боломжтой.
- Callouts (тайлбар бичиглдэх дүрс) нь зураг диаграммд зэрэгт зүүх тайлбарын хүрээний хэлбэрүүдийн сонголтуудийг ашиглах боломжтой.
Сэтгэгдэл бичих